Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Ойн зөвлөгөөнөөр олон асуудлыг шийдвэрлэлээ

2015-03-03


“ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ТАЛУУДЫН ОРОЛЦОО”
сэдэвт IV дүгээр ойн зөвөлгөөн 2015.01.30нд зохион байгуулагдлаа. Дадал сумын ИТХ, ЗДТГ, Биндэр сумын “Биндэр-Ой” СДОА, Хэнтий аймгийн БОГазрын ойн албаны мэргэжилтэн, ОББЦГХЗ, ДБХС, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн холбоо, иргэд нийт 165 хүний оролцоотой болж өндөрлөлөө. Зөвөлгөөнд Дадал сумын байгаль хамгаалагч Д.Батзориг: “Зөвөлгөөнөөс гарах үр дүн”, Хэнтий аймгийн БОГазрын ойн албаны мэргэжилтэн Батсайхан: “Ойн салбарын бодлого, түүнийг хэрэгжүүлэх боломж, талуудын үүрэг, хариуцлага, аймгийн ойн бодлого, зорилтууд, ОББЦГХЗ-ны мэргэжилтэн Оюунбаатар: “ОББЦГ-ын ойн цэвэрлэгээ, түүний үр дүн, ойн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, ДБХСангийн зүүн бүсийн зохицуулагч Ч.Чинбат: “Ойн тухай, байгаль хамгаалах тухай хуулийн эрх зүйн орчны талаарх мэдээлэл”, Дадал сумын байгаль хамгаалагч Б.Ган-Од: “Дадал суманд 2014 онд ойгоос бэлтгэсэн модны хэмжээ, 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, гоожингийн шинэчилсэн үнэлгээ”, Дадал сумын Засаг дарга Д.Оюунгэрэл: “Мөрийн хөтөлбөрийн биелэлт, сумын 90 жилийн ойн төлөвлөгөөний талаарх мэдээлэл” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг арилгах арга зам, талуудын цаашид баримтлах зөвлөмж, Ойн ашиглалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, нөхөрлөл, сум, ТХГН-ийн ойн төлөвлөлтийг сайжруулах, уялдуулах, үр дүнг дээшлүүлэх, Сумын ойгоос бэлдэж буй модны хэмжээ, бодит хэрэгцээг бодит нөөц, ойн нөхөрлөл, ААН, сумын ойн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах зэрэг асуудлаар хэлэлцэн хамтын оролцоотой зөвлөмж гаргаж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%