Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

🇲🇳СУМЫН ИТХ-ЫН ХУРАЛДААН "НЭЭЛТТЭЙ" ХУРАЛДЛАА🇲🇳

2025-10-24

1. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, сумын ЗДТГ-ын 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, сумын Цэцэрлэгийн 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, сумын Эрүүл мэндийн төвийн 2025 онд хийх ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, сумын Соёлын төвийн 2025 онд хийх ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг тус тус хэлэлцэн Хурлын төлөөлөгчдөөс гарсан саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллах зөвлөмж өгч үнэлэлт дүгнэлт өглөө.
2. Сумын ИТХ-аас 2024-2025 онд батлагдан гарсан тогтоолын хэрэгжилтийн тайланг хэлэлцэн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар oүр дүнтэй хэрэгжсэн үнэлэлт өглөө.
3. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хэлэлцэн багуудын ИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж иргэдийн саналыг авч төлөвлөгөөнд нэмж тусгахаар тогтлоо.
4. Сумын Аялал жуулчлалын төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө.
5. Сумын ОББЦГ-ын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны чиглэл, танилцуулга мэдээлэлтэй танилцан цаашид хамтран ажиллах талаар санал хүсэлтээ орууллаа.
6. Ашигт малтмалын лицензын зөвшөөрөл олголт, үйл ажиллагааны талаар АМГТХЭГ-ын Зүүн бүсийн төлөөлөгчийн газар, Лето орд ХХК, Хүрэл төмөр ХХК-нуудын мэдээлэл сонсох танилцах, иргэнээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд сумын ИТХ-ын төлөөлөгчид, байгууллагуудын дарга эрхлэгч, төрийн албан хаагчид, багуудын ИНХ-ын Зөвлөлийн гишүүд, иргэд, “Мини парламент”-ын төлөөлөгч сурагчид оролцлоо.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9566
7876 / 82%
1046 / 11%
307 / 3%
337 / 4%