Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит Зургаадугаар хуралдаанд Хурлын төлөөлөгчид 85,7 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
Төсвийн 2025 оны тодотгол төсвийг хэлэлцэн баталлаа. - Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт санал оруулах тухай асуудлыг хэлэлцэн Онон багт байрлуулах Юнителийн сүлжээний газар, Хогийн цэгийн газрыг ойн санд хамаарах газрыг хасаж Хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар, хадлангийн зориулалтаар түр хугацаагаар ашиглуулах газрын хэмжээг тус тус баталлаа. - Хоршоо хөгжүүлэх сангийн хороо, хяналтын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай, Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох дээд хэмжээг тогтоох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн баталж, ХХС-аас Хоршоонд 1 удаа 50 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ. Хамтарсан багийн гишүүдийг шинэчлэн батлав.

