Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

🇲🇳🇲🇳ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ-33 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА🇲🇳🇲🇳

2025-01-13

ДАШДОНДОГИЙН ЦЭРЭН-гийн 🖊 товч намтар, хууль батлалцсан үеийн дурсамж яриа, ТҮҮХЭН ЗУРАГ
✅Д.Цэрэн 1930 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт төрсөн. 1939-1943 онд Дадал сумын бага сургууль, 1943-1946 онд Улаанбаатар хотын арван жилийн 1-р дунд сургуулийг төгссөн. 1947 онд дунд сургууль, 1954 онд намын шинэ хүчний дээд сургууль, 1964 онд Москва хотын Ломоносовын их сургууль төгссөн. Философич мэргэжилтэй.
✅Хэнтий аймгийн Дадал сумын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, Намын шинэ хүчний дээд сургууль, Сүхбаатар аймгийн Намын хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, зааварлагч, “Намын-Амьдрал” сэтгүүлийн утга зохиолын ажилтан, эдийн засгийн дээд сургуульд багш, 1985-1990 онд ХААИС-ын байнгын курсын хичээлийн эрхлэгч, 1990-1992 онд Дадал сумын Нэгдлийн даргаар тус тус ажиллаж байсан.
✅Д.Цэрэн нь БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Дадал сумаасаа Ардын Их Хурлын депутатаар сонгогдон 1990-1992 онд ажиллаж Монгол Улсын анхны үндсэн хуулийг батлахад биечлэн оролцжээ.
✅Д.Цэрэн депутатын талаар дурсамж Ч.Тэрбишийн дурсамж
Цэрэн гуай маань бурханы оронд явчихаж.Үндсэн хуулийн 15 жилийн ойгоор уулзахад ах нь 76 нас хүрлээ. 20 жилийн ойгоор уулзана гэсэн юмсан. Үе нас зөрүүтэй ч, үг хэлээ амархан ойлголцдог тухайн үед улсын бага хурлаас үндсэн хуулийн төслийг хүлээн авах тал руу амархан хэлбийдэг тал дээр ч адилхан хоёр байсан сан. Гэхдээ зөвхөн бид 2 ч биш лдээ. Тэр үеийн хууль хэлэлцэх дэгийн ёсоор, цөөнх болсон нь 3 удаа үг хэлж, санал хураадаг байсан юм. Эхлээд ёс юмшиг санал хураахад төслийн заалтыг унагадаг, тэгээд улсын бага хурлын гишүүд төслөө хамгаалж үгээ хэлнэ. Эцсийн санал хураалтаар ихэвчлэн тэдний санал батлагддаг байлаа. Гурван санал дээр их удсан юмсан.
✅1.Газар өмчлүүлнэ гэсэн үгийн талаар 6 өдөр хуралдсан юм. Үүн дээр Дашбалбар агсаны хурц ширүүн үгэнд бид их автагдаж байлаа. Цэрэн гуай маань Тэрбиш чи буруу ойлгоод байна гэж сэнхрүүлсэн сэн. Эцсийн эцэст өмчлүүлнэ гэсэн үгийг өмчлүүлж болно гэсэн үгээр сольж дундын хувилбараар батлаж билээ.
✅2.Ерөнхийлөгчийн засаглал байлгана, байлгахгүй гэж маргалдаж бас л хэд хоногоо барсан. Тэгэхэд Цэрэн гуай маань нэг хүний засаглал ямар аюултай байдгийг ах нь биеэрээ амссан хүн. Намайг намаас хөөхгүй гэж Эдийн засгийн дээд сургуулийн намын гишүүд нэгдэх маягтай болоход Намын төв хороо, Цэдэнбал дарга үүрэг өгсөн гэж намын үүрийн дарга маань хэлэхэд 100 хувийн саналаар хөөсөн юм шүү гэж хэлсэн сэн.
✅3.Парламентийн хоёр танхимтай болох асуудлыг хэлэлцэх үед надад уг нь энэ нь зөв юм. Энэ хүүхдүүд ойлгохгүй байна гэж надад аминчлан хэлсэн сэн. Цэрэн гуайг Дадал сумын Засаг дарга байхад би нэг удаа /тэгэхэд би аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэд дарга болоод байсан/ төлөөлөгчөөр очиж 3 хоног гэрт нь байж хоёулаа жаахан хуучилсан юм. Тэр үед МАН, түүний гишүүд Монгол улсад их юм бүтээсэн, муу хэлэх юм байхгүй гэж одоогийнхоор өмөөрч байсан. 1972 онд орон нутгийн сонгуулиар Дадал сумаас аймгийн ИТХ-ын гишүүнээр намайг сонгосон санамсаргүй учирал ч Цэрэн гуайн л тус дэм байсан байх аа.
✅Хэнтий аймгийн Дадал сумаас АИХ-д сонгогдсон депутат Хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж Шаналж явсан сэхээтэн Хугараагүй ноён нуруу Цэрэн гуай Хорин гурван депутатуудын Түшиг тулгуур нь байлаа хэмээн дурсамж ярилцлага үлдээсэн байдаг.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6099
4615 / 76%
923 / 15%
274 / 4%
287 / 5%