СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардын депутатуудын хурал нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэршлээр чөлөөт сонгуулиар сонгогддог төлөөлөгчтэй, тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж ажилладаг нутгийн өөрөө удирдах байгууллага болсон. Дадал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 онд анх 20 төлөөлөгч, хуралдааны чөлөөт цагт Хурлын байнгын үйл ажиллагааг хангаж ажиллах 5 тэргүүлэгчтэйгээр байгуулагдсан.



1992- 1993 онд Намнангийн Дарамренчин
1993-1994 онд Дэмчигсүрэнгийн Батцэнгэл
1994-1995 онд Баатарцогтын Даваажаргал
1995-1996 онд Загдын Ганболд

Хурлын төлөөлөгчөөр Цэрэнпил овогтой Жамсранжав, Сэрээнэн овогтой Оюунбилэг, Балдансанжаа овогтой Чимэддорж, Гэрэл овогтой Соёлхүү, Загд овогтой Данзанпүрэв, Гүрцэдэн овогтой Үржинханд, Чүлтэм овогтой Нэргүй, Тогоонтөмөр овогтой Эрдэнэбаатар, Нацаг овогтой Санжаа, Готов овогтой Батмөнх нар сонгогдон ажиллаж байв.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА