Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

2021.01.13-НЫ ӨДӨР: МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 29 ЖИЛ ТОХИОЖ БАЙНА.

2021-01-11

Хэнтий аймгийн Дадал сумаас Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 оны АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ батлалцсан
АИХ-ЫН 414 ТОЙРГИЙН ДЕПУТАТ ДАШДОНДОГИЙН
ЦЭРЭНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Д.Цэрэн1930 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт төрсөн. 1939-1943 онд Дадал сумын бага сургууль, 1943-1946 онд Улаанбаатар хотын арван жилийн 1-р дунд сургуулийг төгссөн.
1947 онд дунд сургууль, 1954 онд намын шинэ хүчний дээд сургууль, 1964 онд Москва хотын Ломоносовын их сургууль төгссөн. Философич мэргэжилтэй.
Хэнтий аймгийн Дадал сумын Эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, Намын шинэ хүчний дээд сургууль, Сүхбаатар аймгийн Намын хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, зааварлагч,“Намын-Амьдрал” сэтгүүлийн утга зохиолын ажилтан, эдийн засгийн дээд сургуульд багш, 1985-1990 онд ХААИС-ын байнгын курсын хичээлийн эрхлэгч, 1990-1992 онд Дадал сумын даргаар тус тус ажиллаж байсан.
ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ТОВЧ ТҮҮХ
Үндсэн хуулийн төслийг тухайн үеийн Улсын Бага Хурал, Ардын Их Хурлаар хэлэлцэж эхэлсний 20 жилийн ой харин өнөөдөр тохиож байгаа юм. Улсын Бага Хурлын 53 гишүүн, Ардын Их Хурлын 430 депутат 1991 оны арваннэгдүгээр сарын11-нд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж эхэлж, 1992.01.13-нд эцэслэн баталсан байна. Бүх салбарын өнцөг булан бүрийн төлөөлөл оролцож, шинэ үндсэн хуулиа баталснаас 23 нь Хэнтий аймгаас сонгогдсон депутатууд оролцож байсан.
Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах бэлтгэл ажил үндсэндээ1989 оны 3-р сараас эхэлж, ард нийтийн хэлэлцүүлэг явуулж гурав дахь жилийнхээ ой дээр батлагдсан байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг76 хоног үргэлжилж, маргаан, мэтгэлцээн үргэлжилж, намын бүлгүүд завсарлага авч, бүр хэлэлцүүлгийн үеэр депутат хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдол гарч байсныг депутатууд дурслаа. Шинэ Үндсэн хуулиар хуучин БНМАУ гэдэг нэрийг халж, Монгол Улс болгон дэлхийд дахин тунхагласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%