Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2021.01.05-ны өдөр хуралдлаа.

2021-01-06

Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
1-р асуудал: Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2021.01.13-ны өдөр буюу Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан сумаас сонгогдсон АИХ-ын депутат Дашдондогийн Цэрэнгийн дурсгалыг хүндэтгэн хуралдах товыг тогтоож, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлав.
2-р асуудал: Сумын СХС, ЖДБЭДДС-аас 2021 онд зээл олгох үндсэн чиглэлийг хэлэлцэн:
1. Отоглох, хоноглох, нэвтрэх цэг байгуулж, үйлчилгээ үзүүлэх
2. Нийтийн хоолны үйлчилгээ
3. Бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
4. Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хаяг шошго, уут үйлдвэрлэл
5. Брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл \ цөцгий, талх, мойлтой тос, ёопошик, зөгийн бал\
6. Авто завсар, угаалгын үйлчилгээ
7. Брэнд бүтээгдэхүүний багц гаргах, үйлчилгээ
8. Аялалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ байгуулах \ түүхэн аялал, усан аялал, морин аялал, авто аялал, явган аялал, спорт загасчлал, тэмцээн уралдаан гэх мэт\
9. Брэнд бүтээгдэхүүний дэлгүүр байгуулах үйлчилгээ
10. Хөтөч, тайлбарлагч, музейн үйлчилгээ
11. Айлд айлчлуулах үйлчилгээ зэрэг чиглэлийн төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээг дэмжин зээл олгох, дэмжиж ажиллахаар шийдвэрлэлээ.
3-р асуудал: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоол, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2018 оны тушаалаар батлагдсан журмыг үндэслэн сумын хэмжээнд мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсааг сайжруулах, өсгөн үржүүлэх, залуу малчдыг малжуулах, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхэд өөрийн бодитой хувь нэмрийг оруулж ажилласан малчдыг "Улсын аварга малчин өрх", "Улсын аварга саальчин", "Алтан төлийн эзэн" шагналаар шагнуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%