Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд батлагдан гарсан онцлох тогтоолуудаас цувралаар хүргэж байна.

2021-01-05

ДУГААР 01
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 3-р хуралдаан 2020.12.18-ны өдөр хуралдаж сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Үүнд:
Сумын Засаг даргын хэрэгжүүлж ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр нь "Хамтын хүчээр хөгжлийг нэмье" уриа бүхий "Хүн төвтэй, ногоон хөгжил" нэртэй 5 бүлэг, 14 дэд бүлэг, 188 заалттайгаар сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон батлагдлаа.
ДУГААР 02
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2020.10.30-ны өдөр хуралдаж шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгон, сумын Засаг даргыг нэр дэвшүүлж батламжлуулахаар уламжилсан.
ДУГААР 03
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд батлагдан гарсан онцлох тогтоолуудаас цувралаар хүргэж байна.
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдаан 2020.12.18-ны өдөр хуралдаж 12 хэсэг, 32 заалт бүхий 2021 оны сумын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Тус төлөвлөгөөгөөр ЕБС-ийн барилгын өргөтгөл, Цэцэрлэгт хүрээлэнгийн засвар, төсөвт байгууллагуудыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох, жижиг голуудад модон гүүр барих, зам даваа засварлах, сумын төв замын засвар, гэрэлтүүлэг, төвлөрсөн хогийн цэгийг 20 м3 хүчин чадал бүхий Ландфилл байгууламж барих, Балж багийн Галттай хэсгийн багийн төвийн байр, эмчийн байрны засвар тохижилт зэрэг томоохон ажлуудыг төлөвлөсөн байна.
Хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 2021 оны жилийн эцэст сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх үнэлэлт өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%