СУМЫН УРЛАГИЙН НААДАМ 20 ДАХЬ ЖИЛДЭЭ
Сумын Соёлын төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Урлагийн наадам" 2019.11.27-2019.12.04-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Урлагийн наадамд сумын байгууллага, ААН, багууд оролцсоноос 1-р байр Хилийн 0287-р анги, 2-р байр ЕБС, 3-р байр Агац баг, тусгай байр ЗДТГ, Цэцэрлэг зэрэг байгууллагууд тус тус шалгарлаа.