Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"ИРГЭН ТАНАА" ТАЙЛАН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

2019-12-13

Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Иргэн танаа" тайлан өдөрлөгт манай сум оролцож сумын ИТХ-аас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын тайланг танилцуулж, сумын ИТХ-аас хийсэн ажлын танилцуулга, тараах материал бэлтгэн иргэдэд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдож иргэдийн дуу хоолой болж ажилласан төлөөлөгч Л.Гэрэлт-Одод аймгийн ИТХ болон сумын ИТХ-аас хүндэтгэл үзүүлж, Хурлын үйл ажиллагааг сурталчилан дэмжиж ажиллаж байгаа сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Сансархүү "Тэргүүний төлөөлөгч" медалиар, ИТХ-ын төлөөлөгч Ч.Ууганбаатар "Сүлд" медалиар шагнууллаа. Мөн сумаас бэлтгэсэн урлагийн тоглолтын үзүүлбэр эстрад дуугаар Хан Хэнтий чуулгын 18 сумын хүндэтгэлийн тоглолтонд оролцож, Шатар, 100 буудалт даам, Ширээний теннис, Гар бөмбөг зэрэг 4 төрөлт тэмцээнд сумаараа амжилттай оролцлоо. Ширээний теннис төрлөөр Ц.Ганбаатар сумаа төлөөлөн оролцож тусгай байр эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%