Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"БИ ӨРХИЙН ТЭРГҮҮН" ӨДӨРЛӨГ"

2019-08-01

Монгол эр хүний ёс жудаг, гэр бүлээ аз жаргалтай амьдруулахад гол үүрэг гүйцэтгэгч тэнгэрлэг сайхан аавуудыг алдаршуулах, архитай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, Архидан согтуурахын эсрэг иргэд олон нийтийн хандлагыг өөрчлөх, сурталчлах, хүүхэд гэр бүлийн орчинд хөгжих эцэг эхчүүд чөлөөт цагаа гэр бүлдээ зориулан зөв боловсон өнгөрүүлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Спиртлэг биш спортлог амьдарцгаая" уриан дор "Би өрхийн тэргүүн" өдөрлөгийг 2019.05.07-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд доорхи ажлуудыг зохион байгууллаа.
1. ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд "Аавдаа бичих захидал"-ын уралдаан зохион байгуулж, шалгарсан захидлыг унших
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн сургалт хийх
3. Эмнэлгийн үзлэг, үйлчилгээг өрхийн тэргүүн нарт хүргэх
4. Монгол эр хүний ёс жудаг, өрхийн тэргүүний үүрэг, оролцоо лекц "Хэрлэнгийн цэнхэр алс" ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар
5. Багуудын дунд буухиа тэмцээн
6. Хөгжөөнт тоглоом
7. Олс таталтын тэмцээн
8. Дартс шидэх тэмцээн
9. Би өрхийн тэргүүн мэндчилгээ
10. Урлагийн номер
11. Дүр тоглолт
12. Азын сугалаа
13. Сурагчдаас аавдаа бичсэн захидлыг аавуудад захидлаар хүргүүлэх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж, бүх байгууллага, багийн эмэгтэйчүүд өрхийн тэргүүн, эрчүүддээ мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт үзүүллээ.
Аавдаа бичих захидлын уралдаанд 1-р байр сурагч Ө.Отгонсарнай, 2-р байр сурагч У.Цэлмэг, 3-р байр сурагч Б.Номин, тусгай байр сурагч Г.Буянхишиг нар шалгарч шагналын эзэн боллоо.
Өдөрлөгийн тэмцээнд 10 баг, "Би өрхийн тэргүүн" дууны тэмцээнд 7 баг өрсөлдсөнөөс, нийлбэр оноогоор 1-р байр Балж баг, 2-р байр Баян-Овоо баг, 3-р байр Хилийн 0287-р ангийн хамт олон шалгарлаа. 
Мөн өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцсон Ч.Арсланбаяр, Д.Ган-Өлзий, Ч.Ариунболд нарыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%