Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ЭЭЛЖИТ 13-Р ХУРАЛДААН

2019-08-01

Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан  хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын 2018 оны төсвийн дүнгийн тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өглөө.
2. Сумын 2019 онд агнах барих ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарын саналыг хэлэлцэн батлав.
3. Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авах газрын байршил хэмжээг баталлаа.
4. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай асуудлыг хэлэлцэн байгалийн унаган төрхийг хадгалах, цэнгэг усны нөөцийг хамгаалах зорилгоор Онон голын дагуу газрыг орон нутгийн хамгаалалтанд авч, хилийн цэс, хугацаа, үндэслэл, байршил зэргийг баталж холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
5. Их эзэн Чингис хааны түүх соёлын дурсгалтай холбоотой, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, өвөрмөц тогтоц бүхий нутгийн иргэдийн тахиж шүтэж ирсэн газруудыг "Есөн бахархал"-аар тодруулан баталлаа. Үүнд:
- Дэлүүн болдог
- Хажуу булаг
- Гурван нуур, Чингисийн гэрэлт хөшөө
- Дэгэн Жигэн /Зээрэн хавцал/
- Цагаан чулуут
- Баянхаан уул
- Баян-Овоо /Чингисийн тугийн овоо/
- Сантхаан уул
- Сөөгтэйн нүхтийн агуй
6. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталж, тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр уламжлав.
7. Аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний талаар:
- Аялагч жуулчдын отоглох хоноглох газар, Түр-экогэр байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож батлав.
- Отоглох хоноглохыг хориглох газрын байршил тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
- Хураамжийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%