Сумын Засаг дарга өөрийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд Балж багийн Галттайн хэсгийн багийн төвийн дотоод орчинг бүрэн тохижуулж, өвөлжилтийн бэлтгэлийг хангасан ба гадаад орчинг тохижуулж эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газартай болгож, шинэ багийн төвд тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж ажилласан нь тус багийн иргэдийн таашаалыг хүлээсэн ажил болсон байна.