Хэнтий аймгийн 5 хуулийн байгууллагуудын төлөөллөөс ороцлсон ажлын хэсэг манай суманд 2014.10.22-ны өдөр ажиллав. Уг ажлын хүрээнд "Архигүй Хан Хэнтийн төлөө хамтдаа" сургалтыг сумын иргэдийн дунд зохион байгуулж, хийсэн ажлын тайланг танилцуулав. Мөн төрийн албан хаагчдын дунд "Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрэм"-ийн талаар сургалт зохион байгуулав. Мөн иргэдийн дунд "Архиа багасгаж, алимаа амталцгаая" сэдэвт цэнгүүн зохион байгуулж, АХА тэмцээн зохион байгуулсан нь иргэдийн таашаал хүртсэн ажил боллоо.