Хэнтий аймгийн Дадал сум нь их эзэн Чингис хааны төрсөн голомт юм. Их эзэн хааны хөшөөг сумын төвөөс 3 км-т байрлах Чингисийн Гурван нуур рашаан сувилалын төвд үзэсгэлэнт Гурван нуурын хөвөөнөө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний зохиогч нь уран бармалч Л.Махвал юм. Гэрэлт хөшөөний өндөр нь 11.70 м, суурийн өргөн нь 10 м. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ.