Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

МАНЛАЙЛАГЧ ЖОЛООЧ-2025 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-28

Үүнд:
1. Багийн төрөл
2. Ганцаарчилсан төрөл
🚕Багийн төрөлд 7 байгууллагын 35 тамирчин оролцож:
-Машины гэмтэл олох
-Дугуй солих
-Туг сүлжих
-90 ухрах
-Кармаанд ухрах
-Түнэлд ухрах
-3-ын холбоо
-100 м төрлөөр өрсөлдсөнөөс
🥇1-р байр Г.Очирбат ахлагчтай "ОНОН" баг
🥈2-р байр М.Мөнхбат ахлагчтай "ЦАГААН БУЛАГ АНДУУД" ХХК-ны баг
🥉3-р байр Г.Ган-Эрдэнэ ахлагчтай "АГАЦ" багийн тамирчид эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулан бусдыгаа хошуучилж "Манлайлагч жолооч-2025" тэмцээний аварга багуудаар шалгарлаа.
🏅🏅🏅
✅ Ганцаарчилсан төрөлд эмэгтэй 5, эрэгтэй 9 жолооч оролцож:
-Авто машины бүрэн бүтэн байдал, татвар төлөлт, авто үзлэгт хамрагдсан эсэх, машины гэрчилгээ жолооны үнэмлэхийн хугацааг үнэлж, туг сүлжих, 90 ухрах, кармаанд ухрах, шулуун ухрах, 100 метр төрлөөр оролцож:
🚕Эрэгтэй төрөлд
🥇1-р байр Баян-Овоо багийн иргэн Н.Батбаатар,
🥈2-р байр Балж багийн иргэн Б.Баяржаргал,
🥉3-р байр Баян-Овоо багийн иргэн Г.Ласран
🚗Эмэгтэй төрөлд
🥇1-р байр Баян-Овоо багийн иргэн С.Амарзаяа
🥈2-р байр Онон багийн иргэн Б.Оюундарь
🥉3-р байр Балж багийн иргэн Н.Оюунсүрэн нар "Манлайлагч жолооч-2025" тэмцээний ганцаарчилсан төрөлд манлайллаа.
🏅🏅🏅
Тэмцээнийг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд оролцож байгаа багууд, жолооч нарын ур чадвар дээшилсэн, машины татвар төлөлт, баримт бичгийн бүрдэл сайжирсан, жолооч нарын жолооны дүрмийн мэдлэг илт сайжирсан олон сайхан давуу талууд байгаа нь сайшаалтай байлаа.
Тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон нийт байгууллагууд, багууд, жолооч нартаа баярлалаа.
🚙🚌🚛Алтан шар зам тань үргэлж өлзийтэй байх болтугай.
✅Хамтран зохион байгуулсан ЗДТГ, Соёлын төв, Тээвэрчдийн холбооны хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье 🙂
🇲🇳СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА🇲🇳

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6168
4655 / 75%
944 / 15%
277 / 4%
292 / 5%